Туул голын сав газрын захиргаанаас “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан "Газрын доорх ус ба бидний хэрэглээ" сэдэвт видео танилцуулга бэлтгэн Боловсрол, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын удирдлага, зохицуулалтын газар, Нийслэлийн боловсролын газарт албан бичгээр хүргүүлэн, сургууль, цэцэрлэгийн сурагч, багачуудад мэдээлэл хүргэх ажлыг хамтран зохион байгуулжээ.
Тус ажлын үр дүнд хот, хөдөөгийн 800 гаруй сургууль, 1400 гаруй цэцэрлэгийн 400 гаруй мянган сурагчдад мээдэлэл хүргэж чадлаа хэмээн албаныхан хэллээ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн суралцагчдад цахим хичээл хүргэдэг https://medlee.mn вэб сайтад байршуулсан тул мэдээлэл хүрээгүй бусад сурагчид нөхөн үзэх боломжтой юм байна.