Польш Улсын Засгийн газраас тэтгэлгээр магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлажээ. Тавигдах шаардлага:
- Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны);
- Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх.
Бүртгэл гуравдугаар сарын 25-ны өдрөөс 4 дүгээр сарын 8-ны өдрийн 12:00 цаг хүртэл цахимаар явагдах юм байна.
https://scholarship.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ.
Тэтгэлэгт хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/115935 холбоосоор үзнэ үү.