Хятадын, хөнгөн цагааны “Chalco” корпорац өнгөрсөн онд 5.08 тэрбум юань буюу 798 сая ам.долларын цэвэр ашиг олсныг Хонконгийн хөрөнгийн биржээс мэдээллээ. Энэ нь өмнөх оныхоосоо 5.65 дахин өссөн үзүүлэлт аж. Тус корпорацын тайлангаас үзвэл 2021 онд үйл ажиллагааныхаа үр дүнг эрс нэмэгдүүлж, орлого нь 45 хувиар өсөн, 269.7 тэрбум юань (42.3 тэрбум доллар) болсон гэнэ. Мөн өнгөрсөн онд хөнгөн цагааны дундаж ханш болон гурван сарын хугацаатай фьючерсийн үнэ тонн тутамдаа 2480 болон 2485 ам.доллар болж, 45.5, 43.3 хувиар өссөн байна. Хятадын төрийн мэдлийн “Aluminum corporation of China” буюу “Chalco” нь дэлхийд уг металлын үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн нэг бөгөөд 60 мянга гаруй ажилтантай.