PISA бол дэлхийн улс орнуудын 15 настай хүүхдийн уншиж ойлгох чадвар, математикийн суурь чадвар, байгалийн ухааны хичээлүүд буюу сэтгэн бодох чадварын шалгалт юм. Ингэхдээ танхимаар олж авсан мэдлэгээ амьдралд хэрэглэх ур чадварыг үнэлэх аж. Манай улс PISA 2022 олон улсын судалгаанд 4 дүгээр сард хамрагдахаар бэлтгэл хангаж байна.
PISA-гийн талаар товч танилцуулбал,
-PISA-г 2000 оноос эхлэн зохион байгуулж байна.
-Энэ үнэлгээнд 196 сургуулийн 15 настай 7300 орчим суралцагч хамрагдана.
-Үнэлгээнд хамрагдсаны дараа 6 үндсэн судалгааны тайлан бидний гар дээр ирнэ.
-Энэ судалгаанд суурилж боловсролын салбарын алдаа оноо, амжилтаа дэнслэх, зөв чиглүүлэх боломж бүрдэнэ.
- PISA 2022 олон улсын үнэлгээнд 88 орон хамрагдана.
-PISA үнэлгээг 3 жил тутам зохион байгуулдаг.