Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Дарьт” гэх газар Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 03.23-ны өдрийн 16:32 цагт албаныхан хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 15 км замыг туулан очиж 45 минут ажиллаж 18:00 цагт цурамд оруулан мөн өдрийн 18:30 цагт бүрэн унтраасан байна. Түймэрт нийт хээрийн 4.5 га талбай өртөж шатсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.