Монголын өдөр тутмын сонинуудын холбооноос санаачлан “Түгжрэлийн шийдэл” гэсэн хэлэлцүүлгийг өнөөдөр 10.00- 13.00 цагт зохион байгуулна. Энэ үеэр Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлын эхэнд жагсах түгжрэлийг бууруулах, түүнээс гарах ямар шийдэл, гарц, гаргалгаа байгаа талаар судлаачид, мэргэжлийн хүмүүсийг оролцуулан тэдний дэвшүүлсэн санал, санаачилгыг хэрэгжүүлэх хэр боломжтой тухай голлон ярилцана. Үүнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон түүний багийнхныг урьсан юм. Мөн ЗТХЯ, Тээврийн цагдаагийн албаны холбогдох албаны хүмүүс ч оролцохоор болсон.
Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч та бүхнийг хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо солилцон, сурвалжилж олон нийтэд түгээхийг урьж байна.
Бэлтгэсэн Өдөр тутамын сонинуудын холбоо