Засгийн газрын шийдвэрийг таницуулж байна. Энэ үеэр Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар:
"Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Төмөр замын салбарт төрөөс хэрэгжүүлэх бодлогын бичиг баримтын хэрэгжилтийн үргэлжлэл, баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих ажлыг үргэлжлүүлэн барих шийдвэр гаргалаа. Үүнийг концессын хэлбэрээр гүйцэтгэнэ.
Хэрэгжүүлэх үндсэн зарчим нь Монголын Төмөр зам компани нь бусад сонирхогч талтай хамтран тусгай зориулалтын компани байгуулж, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх зэрэг концессын нөхцөлөөр төмөр замыг барьж, тодорхой хугацааны дараа монголын төрд шилжүүлнэ.
Баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замын ажил дээр үндэсний аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг уриалж байна" гэсэн юм.