Монголын өдөр тутмын сонинуудын холбоо санаачлан нийслэлийн ЗДТГ-тай хамтарч Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын эхэнд жагсах түгжрэлийг бууруулах, түүнээс гарах шийдлийн талаар хэлэлцэх гэнэ. Энэ сарын 17-нд болох тус хэлэцүүлгээр судлаачид, мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, тэдний дэвшүүлсэн санал, санаачилгыг амьдралд хэрэгжүүлэх хэр боломжтой талаар голлон ярилцах юм. Энд түгжрэлд хамааралтай салбар бүрийн оролцогчид судлаачид хүрэлцэн ирэх аж.