Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар 164 хүн авчээ. Тодруулбал, нийслэлд 106 орон нутагт 58 тохиолдол бүртгэгдлээ. Харин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 784 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 2911 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж буй.
Мөн халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-187
- Хүндэвтэр-470
- Хүнд-119
- Нэн хүнд-8