Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумд энэ сарын 14-нд 16-18 м/сек шороон шуурганы улмаас хоёр айлын гэр нурж, ашиглах боломжгүй болжээ. Тодруулбал, малчин Т, Ч-ын 4 ханатай гэр нурсан мэдээллийг албаныхан өчигдөр 10:10 цагт хүлээн авч, Засаг даргаар ахлуулсан ажилтнууд тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан байна. Шуурганд малчин Т, Ч-ын 4 ханатай гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн талаар ОБЕГ-аас мэдээллээ.