Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өсөж, өмнөх сараас нэг хувиар буурсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Өнгөрсөн сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.08 сая төгрөг болсон бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.58 сая төгрөг байна.
Харин хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 2.94 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.52 сая төгрөг байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд үнэтэй байна.