“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Х.Хэрлэнгийн энэ оны нэгдүгээр сарын 7-нд баталсан удирдамжийн дагуу тус нийгэмлэгийн Төслийн нэгжийн 2021 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийжээ. Шалгалтаар Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн 27 км төмөр замын ажлыг гүйцэтгэхэд сайн ажилласан гэж нэр бүхий хүмүүсийг 790 сая төгрөгөөр шагнасан зөрчил илэрсэн байна. Тухайлбал, ОХУ-ын мэргэжилтэн И.В.Милостнык, К.Р.Белош, С.Я.Усольцева болон Монгол Улсын мэргэжилтэн З.Отгонтөр нарыг тус бүр 65 сая төгрөгөөр шагнажээ. Мөн Д.Жинжмаа, Т.Жавхлан, Г.Хулан нарт тус бүр 50, Ю.Нямжаргал, Н.Лхагвадорж, Ц.Сүхбаатар, Д.Жигжид, Т.Амартуяа, А.Оргодол нарт 40, 40 сая төгрөгийн шагнал олгосон байна.
Бэлтгэсэн Т.Бат