БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, Маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийг ойг тохиолдуулан Дорнод аймгийн төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын дунд 11 нэр төрлийн урлаг, спортын цогцолбор тэмцээнийг шат дараатай зохион байгуулж байна. Алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн өв тэгш хүмүүжил олгох, харилцан туршлага солилцох, нөхөрсөг харилцааг бий болгох зорилготой тэмцээний зарим төрлийг орон нутгийн удирдлага, ЗДТГ-ын Цэргийн штабын дэмжлэгтэйгээр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагатай хамтран явуулжээ.
Одоогоор “Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг”, “Мэргэн буудагч”-ийн шилдгүүд тодроод байгаа юм. “Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг”-аар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн ахлах ахлагч Ц.Ичинноров захирагчтай тасаг шалгарч, дэд байрт Хилийн цэргийн 0275 дугаар ангийн хошууч Ч.Ууганбаатар захирагчтай тасаг, гутгаар байрт Хилийн цэргийн 0198 дугаар ангийн хошууч Г.Содбаяр захирагчтай тасаг, “Мэргэн буудагч”-ийн тэргүүн байрт Зэвсэгт хүчний 327 дугаар анги, дэд байрт Хилийн цэргийн 0132 дугаар анги, гутгаар байрт Цагдаагийн газрын баг тамирчид эзэллээ.
Үүнээс гадна Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагчид багийн дүнгээр “Олс таталт”-д тэргүүлж, эмэгтэй баг тамирчид нь “Сагсан бөмбөг”, “Гар бөмбөг”-өөр аваргалж, эрэгтэй баг тамирчид дээрх төрлүүдэд мөнгөн медаль хүртээд байгаа юм. Цогцолбор буюу 11 төрлийн тэмцээний дүн гуравдугаар сарын 17-нд нэгдсэн байдлаар гарна. “Монгол цэргийн өдөр”-т зориулсан баярын хурлын үеэр “Шилжин явах цом”-ыг тэргүүлэгч байгууллагад нь гардуулан өгөх юм. Тэмцээнд 13 багийн 700 гаруй баг тамирчид өрсөлдөж байна.