Түүх, сурвалжид гурван ирэх хүү төрүүлбэл хэрхэн тэмдэглэж, мялааж ирснийг ийн өгүүлжээ.
САЙШААЛТ ЕРӨӨЛТИЙН АРВАН ГУРАВДУГААР ОН, ИХ ЗУРГАНААС НЭГЭН ХҮНЭЭС ГУРВАН ИХЭР ХҮҮ ТӨРСНИЙГ ЗАРЛИГААР ШАГНАХЫН УЧИР ТОГТООН ЗАРЛАЖ ИРСЭН НЭГ ЗҮЙЛ.
Гадаад Монголын төрийг засах явдлын яамны бичиг.
Халхын сайн ноён аймгийн чуулганы дарга засаг төрийн жүн ван Дэмчигжав нарт тушаан илгээв. Тушаан явуулахын учир ёслолын явдлын яамнаас хүргээр ирсэн бичигт манай Зурганаас айлтгасан нь: түшмэл манай хэлэлцсэн нь тогтоосон хуульд алив нэгэн ихэр гурван эр хүү төрвөөс Зурганд мэдүүлсний хойно айлтган таван тан амуу, арван энтэй бүс шагнагтун хэмээжээхүй. Эдүгээ Цахарын хошууг захирагч сайдын хэргийг хамаарсан мэйрэний занги хор хайлины газраас өртөөний цэрэг Чойжавын гэргий намрын дунд сарын шинийн гуравнаа нэгэн ихэр гурван эр хүү төрвэй хэмээн айлтгахуйяа түшмэл бид байцааваас Жили олон мужийн зэрэг хэрэг тохиолдож, Зурганд мэдүүлбээс цөм жилийн адагт хураангуйлан айлтгаж шагнахуйг дансанд тэмдэглэжэхүй. Эдүгээ Монголчуудын газарт нэгэн ихэр гурван эр хүү төрсөн хэрэг нэгэн адил болохын тулд, олдвоос даруй Жили олон мужийн иргэний хууль ёсоор харьяат уг хүнд таван тан амуу, арван энтэй бүс шагнах явдлыг зарлиг буулгасны хойно түшмэл манай Зурганаас харьяат газарт бичиг явуулж дагаж явуулсугай, үүний тул хичээнгүйлэн айлтгав.
Зарлигыг гуймой хэмээн Сайшаалт ерөөлтийн арван хоёрдугаар он өвлийн дунд сарын хорин наймнаа айлтгав. Мөнхүү сарын гучнаа, зарлиг буулгасан нь Цахарын өртөөний цэрэг Чойжавын гэргий нэгэн ихэр гурван эр хүү төрөхийн учир ёслолын явдлын яамнаас Жили мужийн иргэний хууль ёсоор амуу таван тан, бүс арван энтэй шагнан олгуулсугай хэмээн айлтгажухуй. Монголчууд хэмээгч мал тэжээхүйд итгэж аж төрмэй. Амуу бүс шагнаваас хэрэглэхүйд, нийлэлцэхгүй нь харьяат хошууг захирагч сайдад тушаан таван тан амуу, арван энтэй бүс таацуулсныг үзэж морь үхэр хонь зэрэг малыг харуулан өгч аж төрөх ёсонд тус болготугай. Үүнээс урагш Монголчуудын газарт нэгэн ихэр гурван эр хүү төрөгчид буй болбоос цөм энэ ёсоор шагнагтун. Ёслолын явдлын яамнаас даруй хууль зүйлийн бичигт оруулж дагаж явтугай хэмээснийг хичээнгүйлэн дагаж сийрүүлэн Зурганд хүрч иржэхүй. Иймийн тул, үүнийг харьяат хошууг захирагч сайдад явуулж, зарлиг дагаж таван тан амуу, арван энтэй бүсийг таацуулсныг үзэж морь үхэр хонийн зэрэг малыг харуулуулан харьяат уг хүнд олгуулж хичээнгүйлэн хүлээн авсугай. Басхүү олгуулсан хүлээн авсан өдрийг Зурганд мэдүүлэн ирүүлэхээс гадна басхүү Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яаманд явуулж уламлан олон монголын газарт ухуулан явуулан үүнээс урагш энэ мэт хэрэг буй боловоос нэгэн адил дагаж шийтгүүлсүгэй хэмээн хүргээр иржэхүй. Иймийн тулд, үүнийг Халхын Сайн Ноён аймгийн чуулганы дарга төрийн жүн ван Дэмчигжав нарт тушаан явуулж уламлан өөр өөрийн харьяат засаг нарт мэдтүгэй хэмээн ухуулсугай. Үүний тул тушаан илгээв.
САЙШААЛТ ЕРӨӨЛТИЙН АРВАН ГУРАВДУГААР ОН ХАВРЫН ДУНД САРЫН ХОРИН ГУРАВНАА.
Эх сурвалж: Архивын ерөнхий газар