УИХ өнөөдөр хаврын чуулганы хуралдааны нээлтээ хийв. Энэ удаагийн чуулганы хугацаанд эрх зүйн цөөнгүй баримт бичгийг боловсруулах, батлах хүлээлт бий.
Энэ хугацаанд:
-Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
-Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
-Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл,
-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
-Газрын тухай хуулийн төсөл
-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл,
-Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд зэрэг олон чухал хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.