Баян-Өлгий аймгийн Бугат сумд зэгсний гахай бог мал барьсан тохиолдол өнгөрсөн оны намраас хойш цөөнгүй удаа гарчээ. Нутгийн малчид энэ тухай мэдээллийг холбогдох байгууллагуудад өгч, ямар нэг арга хэмжээ авхуулах саналыг удаа дараа гаргаж байж. Тиймээс тус аймгийн БОАЖГ-ынхан холбог - дох байгууллагуудтай хамтран Бугат сумын Бугын голын сав газарт өнгөрсөн долоо хо - ногт ажиллажээ. Зэгсний гахай манай улсын “Улаан ном”-д багтсан ховор амьтан. Тиймээс эл амьтныг агнах, барих нь хуулиар хориотой. Мөн ийм тохиолдолд тоо толгой, популяцад нь сөргөөр нөлөөлөхүйц арга хэмжээ авахыг олон улсын гэрээ, конвенцоор хориглодог. Тий - мээс мэргэжилтнүүд юуны түрүүнд малчдыг энэ чиглэлийн мэдлэг, мэдээллээр хангасан байна. Мөн зэгсний зэрлэг гахайг ажиглах, судлах зорилгоор хэд хэдэн байршилд автомат камер байршуулсан аж. Судалгааны үр дүнгээс хамаараад байгаль хамгааллын ямар арга хэмжээ авахаа шийдэх гэнэ.