Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Нам даваа” гэдэг газар Иргэн А, малд явж байгаад гуравдугаар сарын 13-ны 11.00 цагийн үед сураггүй болсон гэнэ. Энэ тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас гуравдугаар сарын 14-ний өдрийн 18.28 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 57 км замыг туулан очиж, иргэн А/31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн “Нам даваа” гэдэг газар 3 км-ийн тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 23.10 цагт түр зогсоосон байна. Улмаар өнөөдрийн (03.15-ны өдрийн) 09.00 цагт дахин эхлүүлжээ.