Хөвсгөл аймгийн Ханх сумын 2 дугаар багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 354 км, сумын төвөөс баруун урд зүгт 36 км/ -т гуравдугаар сарын 14-ний өдрийн 16.14 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг 16.19 цагт ШУА-ийн ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн аж. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.