МУИС-ийн номын санг оюутнуудадаа 24 цагаар тогтмол үйлчилгээ үзүүлдэг болгох аж. Тодруулбал, МУИС-ийн захиргаа оюутнуудаас ирүүлсэн хүсэлт, Төгсөгчдийн холбооны санал, МУИС-ийн 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд энэ шийдвэрийг гаргасан байна.
МУИС-ийн Номын сан шалгалтын үеэр 24 цагаар үйлчилгээ үзүүлдэг байсан бол энэ сарын 21-нээс эхлэн ажлын өдрүүдэд 24 цагийн уншлагын танхимыг туршилтаар нээж ажиллуулахаар болжээ.