Туркээс ирсэн карго ачааны хяналт шалгалтын талаар мэдээлж байна. Энэ үеэр дараах зөрчил илэрсэн талаар мэдээллээ. Тухайлбал, Монгол улсын иргэн Ч нь энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлээр ирэхдээ 3.6 кг алт үнэт эдлэлийг Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн хяналтын бүсийн ариун цэврийн өрөөний хогийн саванд нууж үлдээн хууль бусаар улсын хилээр оруулж ирэхийг завдсан үйлдэлд зөрчлийн хэрэг нээж шалгаж байна.
Мөн цамцан дотор болон KF-94 амны хаалтан дотор үнэт эдлэл нуун, хилээр оруулж ирэх гэсэн зөрчил илэрчээ.