Баянхонгор аймагт архидалт, гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор Жаргалтай амьдрал төвийг байгуулжээ. Тус төв архины хамааралтай 250 гаруй иргэдэд эмчилгээ, тусламж үзүүлж 20 хувийг нь ажлын байртай болгоион байна.
Мөн хувь хүний хөгжил, төлөвшилд нь эерэгээр нөлөөлж, тэдний гэр бүл, нийгэмдээ хүлээх хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх юм. Цаашид эрэгтэйчүүдийн үнэлэмж, үнэт зүйлс, нийгэм дэх оролцоо, үлгэр дуурайлал, манлайллын талаарх хөвгүүд, эрэгтэйчүүдийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх тодорхой ажлуудыг шат дараатай хийх гэнэ.