БОАЖЯ, ГХЯ, ЭМЯ-наас 2022 онд Монгол Улсад аялах журмын талаар дараах мэдээллийг өглөө. Тухайлбал,
- Монгол Улсад орж ирэхэд Пи Си Ар болон Түргэвчилсэн тестийн хариу шаардахгүй.
- Монгол Улсад орж ирсний дараа нэмэлт шинжилгээ авахгүй
- Ямар нэгэн хорио тусгаарлалтад орохгүй
- Монгол Улсад орж ирсний дараа хөдөө орон нутагт зорчих, нисэхэд ямар нэгэн нэмэлт шаардлага тавихгүй.
- Бүх хүнд үнэ төлбөргүй Ковид-19 вакцинжуулалт болон эмчилгээ хийнэ.