Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг дэвсгэрээс иргэн Ө нь цоохор ирвэс хууль бусаар агнасан хэрэг гарчээ. Хэргийг тус аймгийн Богд сум дахь сум дундын цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Цоохор ирвэс нь дэлхийд 7000 гаруй тоо толгой үлдсэн, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах чухал үүрэгтэй, нэн ховор амьтан билээ. Монгол Улсын Амьтны тухай хуульд цоохор ирвэсийг агнавал 26 сая төгрөгийн торгууль төлөх, мөн 7-8 жилийн хорих ял оноохоор заасан байдаг аж.
Тиймээс иргэд хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эд зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.