Баянзүрх дүүрэг V дугаар хороо, “Центр-Апартмент”-ын байрны нэгдүгээр орцонд утаа ихтэй байна гэсэн дуудлагыг албаныхан өчигдөр 06:03 цагт хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 06:11 цагт очиход тус байрны авто зогсоолд иргэн М-ын “Тоёота Хайландэр”, М-ын “Исузу-Элф”, А-ын “Тоёота-Камри” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан. Утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргасан.