Сургууль, цэцэрлэгийн багш нар саяхан нэг, хоёрдугаар сарын нэмэгдэл цалингаа аваагүй талаараа МҮЭХ-нд гомдол гаргасан. Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтны хөдөлмөрлөх эрх, сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоотой ирэх онд хамтран ажиллахаар болжээ. Улмаар хамтран ажиллах тодорхой заалт бүхий хэлэлцээр байгуулжээ.
Хамтын хэлэлцээрийн хүрээнд талууд салбарын эрх зүйн орчныг сайжруулах, хэрэгжилтийг чанаржуулах, багш, ажилтан, албан хаагчдын цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн баталгааг хангах чиглэлээр хамтран ажиллана.