Булган аймгийн Сэлэнгэ сумд энэ сарын 7-нд ойн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид “Зэд-Хантай-Бүтээлийн нуруу”-ны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, түймрийг мөн өдрийн 19:52 цагт цурамд оруулж, 03.08-ны өдрийн 06:00 цагт бүрэн унтраасан байна. Түймэрт урьдчилсан байдлаар 15 орчим га талбай шатжээ.
Мөн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн “Бор-Өндөр” гэх газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 13:47 цагт хүлээн авчээ. Тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж 15:12 цагт бүрэн унтраасан гэнэ. Түймэрт гурав орчим га талбай шатсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Хуурайшилтын улирал эхэлж буй тул иргэд анхаарал, болгоомжтой байж түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг албаныхан санууллаа.