Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн “Үүдийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 100 км-т/ Хээрийн түймэр гарсан гэнэ. Энэ тухай дуудлагыг онцгойгийнхон гуравдугаар сарын 4-ний өдрийн 10:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги, Хилийн 0132 дугаар ангийн алба хаагчид, Баянтүмэн, Матад сумын Засаг даргын Тамгын газар, “Меланж” ХХК-ийн ажилтнууд ажиллаж, мөн өдрийн 15:00 цагт цурамд оруулж, 17:50 цагт унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 10000 орчим га талбай шатсан гэх мэдээлэл байна.
Дорнод аймагт хуурайшилт ихтэй учир түймэр гарах магадлал өндөр байгааг албаныхан анхааруулж буй. Тиймээс иргэд малчид тал газраар зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж, сэрэмжтэй байхыг хүсье.