Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 хэм дулаан. Мөн өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна.
2022 оны гуравдугаар сарын 6-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг болон Онон, Улз голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нийт нутгаар баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр өдөртөө 10-15 хэм, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар өдөртөө 2-7 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 2-4 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.