УИХ дахь АН-ын бүлгээс Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн асуудлаар түр хороо байгуулахаар Төрийн ордонд хэлэлцүүлэг явуулав. Энэ үеэр тус бүлгийн дарга Д.Ганбат Украин улсад болж буй үйл явдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр, "Дүрвэгсдэд туслах үүднээс миний бие хүмүүнлэгийн аянд нэгдэх ёстой. Нэг сарын цалингаа хандивлана. Мөн монголчуудаа уриалж байна” гэжээ.