Төвбанк өнгөрсөн хоёрдугаар сард 795.3 кг үнэт металл худалдан авчээ. Улмаар энэ оны эхнээс хойш нийт 2.4 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх жилийн мөн үеийнхээс 464.6 кг-аар илүү үзүүлэлт аж. Өнгөрсөн сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7, Баянхонгор дахь салбар нь 59.2 кг үнэт металл худалдан авчээ. Дээрх хугацаанд нэг грамм алтыг дунджаар 170 600 төгрөгөөр худалдан авсан гэнэ. Эргэн сануулахад, 2022 он гарснаас хойш өнгөрсөн сарын 24-ний байдлаар дээрх банк 2.12 тонн алт худалдан авсан нь өмнөх жилийнхээсээ 133.2 мянган тонн буюу 6.7 хувиар өссөн дүн гэдгийг салбарын яамнаас мэдээлж байв. Сонирхуулахад, найдвартайд тооцогддог шар металлын ханш сүүлийн өдрүүдэд дэлхийн зах зээлд дээшилж буй юм. Өчигдрийн байдлаар унци алтны үнэ 1922 ам.доллартой тэнцэж байлаа.
Бэлтгэсэн Б.Сонор