Өчигдөр Говь-Алай аймгийн зарим нутгаар шороон шуурга шуурсаны улмаас малчдын гэр, агуулах байр нурсан талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал,
Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн “Хавчигийн-Ус” гэх газарт өчигдөр 19:00-20:00 цагийн хооронд 20-28 м/с түр зуурын хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас гэр нурсан тухай мэдээллийг 02.28-ны өдрийн 07:48 цагт албаныхан хүлээн авсан. Шуурганд малчин А-ийн дөрвөн ханатай гэр нурсан байжээ.
Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн “Зөөлөн” гэдэг газарт өчигдөр 20:00 цагийн орчим 18-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас агуулах байр нурсан тухай дуудлагыг 02.28-ны өдрийн 16:20 цагт албаныхан хүлээн авчээ. Шуурганд “Улз дриллинг” ХХК-ийн агуулах болон халуун усны газрын дээвэр нурж, тус сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг 02.28-ны өдөр тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцаж ажилласан талаар албаныхан мэдээллээ.