Украин улсад суугаа монгол иргэдийн нөхцөл байдлын талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Украинд нийтдээ 68 оюутан энэ жилийн хувьд сурч байгаа. 22 иргэн байнгын аж төрж амьдардаг ба ихэнх нь Украин улсын иргэнтэй гэр бүл болсон хүмүүс бий. Сарын хугацаанд бид бусад улсын адилаар нөхцөл байдал хүндэрч магадгүй гээд оюутнуудаа эх орондоо ирэх зөвлөмж өгч байгаа.
Мөн нөхцөл байдал хүндэрвэл ямар арга хэмжээ авах талаарх зөвлөмж өгсөн. Өнөөдрийн байдлаар сарын хугацаанд 41 оюутан эх орондоо буцаж ирсэн. 27 оюутан Украинд байна. Өчигдөр холбоо бариад ГХЯ цахимаар уулзалт хийсэн. Оюутнууд маань янз бүрийн шалтгаанаар эх орондоо эргэж ирэх шийдвэр гаргаж чадахгүй өнөөдрийг хүрчихлээ. Өөрөөр хэлбэл, Шалтгаан нь төгсөх курсийн оюутнууд, мөн хэлний бэлтгэлд сууж байгаа оюутнуудын бий.
Оюутнууд эхнээсээ эх орондоо ирэх хүсэлтээ гаргаж эхэлсэн. Одоо олон улсын нислэгүүд цуцлагдсан байдалтай байна. Бид эхний ээлжид хоёрдугаар сарын 26,27-ны нислэгт 21 суудал захиалчихсан байгаа. Оюутнуудаа зардлыг нь төлөөд авч ирье гээд зардал мөнгөний асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулсан Зарим улс орнууд олон улсын нислэгээ цуцалж байгаа. Нислэг цуцлагдахгүй бол маргааш, нөгөөдрөөс иргэд эх орон ирнэ гэсэн үг. Мөн зургаан оюутныг дараагийн ойрын нислэгт захиалсан. Нисэж болохгүй нөхцөл байдал үүсвэл газраар буюу Польшоор дамжуулж татан авна" гэж хэллээ.