МИАТ ТӨХК-ийн JU-1021 агаарын хөлөг Бруней улсын Бандар Сери Бегаван (Bandar Seri Begawan) хот руу энэ сарын 19-нд ачаа тээврийн нислэг анх удаа үйлдэж, олон улсын нисэх буудалд нь газардлаа.
Манай улсын агаараар тээвэрлэсэн ачааны сүүлийн 10 жилийн дундаж өсөлт 4 хувьд хүрчээ. Ачаа тээврийн агаарын хөлгөөр БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Хонгконг, БНСУ-ын Сөүл гэхчлэн нэлээн олон чиглэлд тээвэр хийдэг аж.