Гэмтэл согог судлалын үндэсний төвд он гарснаас хойш 587 хүн түлэгдсэний улмаас түлэнхийн тасагт иржээ. Энэхүү тасагт ирж үйлчлүүлдэг өвчтөнүүдийн түлэгдлийн 98.4 хувь нь ахуйн нөхцөлд үүссэн байна. Өөрөөр хэлбэл, ахуйн түлэгдэлт нэмэгдэж, 82.3 хувь нь гэртээ халуун тогоо болон бусад хүчин зүйлсээс болж иргэд ихээхэн бэртдэг байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд тусламж үйлчилгээ авсан нийт иргэдийн 80 хувь буюу 415 нь 0-18 насны хүүхэд үлдсэн нь насанд хүрэгчид байна.
Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасгаар энэ сарын 15-нд 264 хүн үйлчлүүлжээ. Тодруулбал,, Нийслэлд 232, Орон нутагт 32 хүн нь үйлчилгээ авчээ. Мөн тус өдөр нийт 46 мэс засал хийгдсэнээс 10 нь яаралтай, 36 нь төлөвлөгөөт мэс засал байжээ.