ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий дахинд өнгөрсөн жил 19 сая хүн хавдраар өвчилж, 9.9 сая хорт хавдрын улмаас нас баржээ. Тэгвэл Монгол Улсад 2021 онд 5981 хавдраар оношлогдож, 4559 хүн хорт хавдрын улмаас нас баржээ. Өөрөөр хэлбэл, Хавдраар өвчилсөн хүмүүсийн 72.5 хувь нь хожуу шатандаа оношлогдож, үүний 60 хувь нь онош тогтоогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд амьдраад энддэг аж. Манай улсад 100 мянган хүн ам тутамд 229 хүн хорт хавдраар өвчилж байгаа ба энэ өвчин өртөж буй иргэдийн 80 хувь нь 45-аас дээш насныхан байна гэдгийг . Улсын хэмжээнд 24 мянган хүн хорт хавдрын шалтгаанаар ХСҮТ-ийн хяналтад эмчилгээ, тусламжаа аваад явж байна.