Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 16-нд болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал, хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон байсныг өнөөдрөөс цуцалсан байна.
Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоогоод байсан юм. Үүний бэлтгэл ажил болгож, Засгийн газар уржигдрийн хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг цуцалсан билээ.