Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаанаар Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар Д.Батчулууныг түр томилох шийдвэрийг гаргажээ. АТГ-аас түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй, эсэхийг шалгасны дараа жинхлэх асуудлыг хэлэлцэх юм. Өмнө нь буюу нэгдүгээр сарын 19-ний өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганзоригийг ажлын хариуцлага алдсан шалтгаанаар ажлаас чөлөөлсөн билээ.