Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Я.Баярхүү “Тусгаарлах байранд 3 болон 7 хоногийн хугацаатай тусгаарладаг байдал нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, аялал жуулчлалаар манай улсад ирж буй хүмүүст хүндрэлтэй байсан учраас энэ хязгаарлалт цуцлагдсан.
ААН-үүдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тавихгүй. Орон нутагт Засаг дарга нар шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авна.
Шар төвшинд шилжсэн ч гэсэн амны хаалт зүүх, хүн хоорондын зайг барих зэрэг ердийн халдвараас урьдчилан сэргийлэх дэглэмийг баримталж ажиллахыг зөвлөж байна” хэмээв.