Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 893 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 457,372 болж нэмэгдлээ.Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 465 нь нийслэлд, 428 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Уг өвчний улмаас 41-60 насны нэг иргэн нас баржээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 6,855 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 23,223 хүн гэрээр эмчлүүлж байгаа аж.