Засгийн Газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 1-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монголын Цагаан сар, Хятадын хаврын баярыг тохиолдуулан хоёрдугаар сарын 1-4-нд Эрээн, Замын-Үүдийн хилийн боомтыг дөрвөн өдөр хааж, хоёрдугаар сарын 5-нд нээхээр боллоо.
Энэ хугацаанд Замын-Үүд боомтод цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, тусгаарлалтын дэглэмийг сахиулах, чингэлэг тээврийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдлыг хангуулах, тусгаарлалтын дэглэм, нийтийн хэв журмыг сахиулах юм байна.
Замын-Үүд-Эрээн боомтоор 2022 оны нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт 325 чингэлгээр 4387 тн ачаа татан авчээ. Чингэлэг тээвэрлэлт эхэлснээс хойшхи хугацаанд буюу нэгдүгээр сарын 11-31-ний байдлаар 814 тээврийн хэрэгслээр 1036 чингэлгээр 16 280 тн ачаа татаж аваад байна.