УИХ-ын өнөөдрийн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат "Тэтгэвэр чинь инфляцитай л холбоотой. Бараг 40-50 хувь нь худалдан авах чадваргүй болчихсон байна. Цаашдаа төрийн албан хаагчдын цалингийн асуудал яригдана. Удахгүй шатахууны үнэ нэмэгдэнэ. Бараг Ванга шиг хэлье, хоёрдугаар сард нэмэгдэнэ. Ерөнхийлөгч гэдэг хүн байгаагүй бол цагаан сарын өмнө тэтгэвэр нэмэхгүй байсан байх нь. Харин ч бага нэмэгдэж байна.
Тэр Н.Учралын ул боов, миний мөнгө тараах чинь хувь хүний асуудал. Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хэнд ч хамаагүй. Тэр сар шинийн өмнө ахмадынхаа гарыг дээш нь харуулдаг. Гэхдээ бид Богдын боов шиг юм аа болимоор байна. Хэддүгээр зуун билээ, шинэ түвшинд бэлэн мөнгө тараах шинэ соёлд би оруулж байна" хэмээв.