УИХ-ын өнөөдрийн ээлжит бус чуулганы хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулж дуусав. Улмаар хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ. Энэ дагуу УИХ-ын холбогдох байнгын хороод бямба, ням гарагт хуралдахаар болов. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн доод босго 350 мянга байсныг 500 мянган төгрөг болгох, бага тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг ахиу нэмэх, мөн халамжийн тэтгэврийн хэмжээ болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 288 мянган төгрөг хэвээр үлдээх асуудлыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнгүй. Товчхондоо хүлээлт үүсгээд байсан тэтгэвэр нэмэх, эсэх асуудлыг эцэслэн УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар шийдэж чадсангүй.