Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Цагаан сараар буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Харин өнөө жил Билгийн тооллоор хаврын тэргүүн сарын шинийн 2, 3-н давхцана. Мөн шинийн 7-н хоёр өдөр дараалж буй. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баярын амралт хэд хоног үргэлжлэх, эсэх товыг хэлэлцээгүй байна. Гэхдээ Засгийн газрын эх сурвалж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиа үндэслэн хоёрдугаар сарын 2-ноос эхлэн гурав хоног амарна хэмээн мэдээллээ.