Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн, зарим сайд нарыг хүлээн авч уулзаж, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлаар чиглэл өгсөн. Үүний дагуу Сангийн яам судалгаа хийж, Засгийн газар тодорхой шийдвэр гаргахаар болсон. Тэгвэл Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 08:30 цагаас зарлагдсан байна. Үүний дараа үдээс хойш Улсын Их Хурлын ээлжит бус хуралдаан болж, тэтгэвэр нэмэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.