Иргэдэд тараагдаж буй цагаан сарын хэвийн боов болон бусад хүнсний багцын талаар УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар хэвлэлийн хурал хийж байна. Учир нь хэвийн боов, бэлгийн зүйл тарааж, санал худалдаж авдаг энэ зүйл хавтгайрлаа. Өөрөөр хэлбэл, цагаан сараар иргэддээ хэвийн боов, гурил тараадаг байдлыг хязгаарлахгүй бол болохгүй. Эдгээрийг хягаарлаж, хуульчлах хэрэгтэй.
Хэрвээ та УИХ-ын гишүүн болсон бол дөрвөн жилийн хугацаанд ямар нэгэн эд бэлгийн зүйл тараахгүй гэж хуульчлах. Уг хуулийг зөрчсөн тохиолдолд та дахин сонгогдох эрхгүй болох бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн ерөнхий зохицуулалтыг хуульд оруулахаар санал гаргаж байна" гэлээ.