Хэнтий аймагт “Өндөрхаан” нисэх буудлыг шинэчлэн барьж буй. Уг төслийн хүрээнд хийгдэж буй 2200х30 метр хөөрч буух шороон зурвасын барилгын ажил нэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 70 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
Монгол Улсын Засгийн газар, Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хооронд хийсэн хэлэлцээрийн хүрээнд хийж буй юм байна. Зорчигч үйлчилгээний барилгын гүйцэтгэгчийг 2022 оны нэгдүгээр улиралд багтаан, хуулийн дагуу сонгон шалгаруулах аж.
Мөн Хэнтий аймгийн Дадал сумын “Дэлүүнболдог” нисэх буудлыг шинэчлэн барих төслийн хүрээнд зорчигч үйлчилгээ болон гражийн барилгын ажил хийгдэж байгаа аж. Тус төслийн явц нэгдүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ.
Дээрх төслийн ажилтай ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан газар дээр нь ажиллаж, уг төслийг хариуцсан албан тушаалтнуудад холбогдох үүрэг даалгаврыг өгчээ.