Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусээр 2656 хүн өвчилжээ. Үүнээс 1506 нь нийслэлд, 1150 нь орон нутагт батлагдаад байна.
Одоогоор эмнэлэгт 10547 хүн хэвтэн эмчүүлж буйгаас 1558 нь хүүхэд, 821 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 50640 хүн байна.