Сүүлийн 24 цагийн дотор 1673 иргэн коронавирусийн халдвар авчээ. Тодруулбал, 1,083 нь Улаанбаатар хотод, 590 нь орон нутагт бүртгэгдэв.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг иргэн нас барсан харамсалтай мэдээ байна Өнөөдрийн байдлаар коронавирус халдварын улмаас нийтдээ 2,013 хүн эндэв.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 7,548 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 33,670 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн-2,235
- Хүндэвтэр – 4,488
- Хүнд-773
- Маш хүнд-52 хүн байна.