Коронавируст халдварын дөрөв дэх давалгаа буюу Омикрон хувилбарын үед эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, нөөцийн тасалдал үүсэх эрсдэлээс сэргийлж эм эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн нөөцийг нэг сараас дээш хугацаатай бүрдүүлэх ажлыг эхлүүлжээ.
ЭЭХХЗГ-ын Эм хангамжийн газраас томилогдсон ажлын хэсэг Эрээн-Замын үүдийн боомтод саатсан эм, эмнэлгийн хэрэгслийг татаж авах ажлыг эрчимжүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Хилийн боомтын зөвлөлтэй хамтран ажиллаж байна. Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр өнөөдөр БНХАУ-аас тусгай үүргийн онгоц нисгэж нөөцийг татан авах юм. Үүнд дуслын шингэн, дуслын системүүд болон эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай хэрэгслүүд багтаж байна.