Японд Цүнамигийн сэрэмжлүүлэгийн үед унтраастай байсан радио, зурагт шууд автоматаар асдаг аж. Улмаар "NHK" сувгаар Японы баруун өмнөд хэсэгт орших Амами арлын эрэгт 1.2 орчим метр өндөр цунами бүртгэгдсэн талаар урьдчилсан сэрэмжлүүлэг гарчээ. Үүнээс гадна Японы Номхон далайн эргийн газруудад 30-90 см-ийн өндөр цунами үүсжээ. Тиймээс Номхон далайн эрэг хавьцаа байгаа бүх хүмүүсийг хорогдох газар, өндөрлөг рүү явахыг анхааруулсан байна.
Цунами Тонга улсын нийслэл Нукуалофа хотоос өмнө зүгт 65 км зайтай усан доор орших Хунга-Тонга-Хунга-Хаапай хэмээх галт уулын дэлбэрэлтээс үүдэлтэй гэж Үндэсний цаг уурын албаны төлөөлөгч NHK-д мэдээлжээ. Уг галт уул нэгдүгээр сарын 14-нд дэлбэрч эхэлсэн байна.
Японы эрх баригчид бямба гаргийн үдээс хойш орон даяар цунамигийн түгшүүр зарласан байна. Америкийн Самоа болон Чили улсад мөн түгшүүр зарлажээ. Их давалгааны улмаас Савайн арлын өмнөд хэсгийн тосгоноос зуу гаруй гэр бүлийг нүүлгэн шилжүүлсэн байна. Түүнчлэн АНУ-ын баруун эрэгт байрладаг муж улсуудад Тонга дахь галт уулын дэлбэрэлтийн улмаас цунами үүсэж болзошгүйг анхааруулжээ.